Аборт гэж юу байдаг вэ?
Сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс, олон долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүмүүс энэхүү зурагнуудыг үзэх хэрэггүй.
Зарим нэгэнд нь хүсээч олддоггүй амьдралын баяр баясгалан, аз жаргал болсон үр үндсээ эрэмдэглэн санаатаайгаар алж байгаа нь хамгийн том нүгэл билээ. Манай улсад 1990 оноос хойш 2010 оныг хүртэл Абортыг зөвшөөрч байсан ч үүний уршигаар олон эмэгтэйчүүд хохирсоноос гадга хүн амын өсөлтийг нэлээдгүй хувиар зогсоосон. Одоо манай улсад аборт хийх нь хуулиар хориглогдсон байдаг ч хүний амьдрал тэр бүр санаснаар бүтдэггүй болохоор заримдаа аборт буюу үр хөндөлт гэгч таагүй ажилбарыг хийлгэхээс өөр аргагүй тохиолдол үүсдэг байна. Хүчирхийлэлд өртсөн, удамшлын эдгэрэшгүй өвчин эмгэг илэрсэн, ургийн хөгжлийн гажиг илэрсэн, эхийн амь насанд аюултай болсон гэх мэт цөөнгүй үед аргагүй эрхэнд зарим эмэгтэйчүүд абортонд ордог.
Харин бодлогогүй амьдрал, болчимгүй алхам хийсний үр дүнд хөл хүнд болсон гэдгээ мэдмэгцээ шууд л үр хөндүүлнэ, авахуулна, аборт хийлгэнэ гайгүй эмнэлэг, таньдаг эмч байна уу гэж гүйх дуртай, эсвэл гүйх гэж байгаа хүмүүс нэг мөр шийдвэр гаргахын өмнө эдгээр зургуудыг нэг сайн харж хоёр сайн бодож байгаад ганц зөв шийдвэр гаргана биз ээ.
Үр дүн нь ийм л юм байдаг юм байна.
Хүүхэд бол бурханаас бидэнд өгсөн хамгийн дээд бэлэг билээ.