Бразил улс 2016 оны зуны Олимпийн аюулгүй байдлыг хангахад зориулж Орос улсын агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг ашиглахаар төлөвлөжээ. Бразилийн БХЯ пуужингийн зенитийн “Шелл-С1” систем болон агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зөөврийн “Игла-С” системийг худалдаж авахаар төлөвлөж байгаа юм. Мөн сансрын технологиуд, тав дахь үеийн сөнөөгч нисэх онгоцыг хамтран хийх болон кибер халдлагатай тэмцэхэд хамтран ажиллах гэрээг Бразилийн Засгийн газар Оростой байгуулах гэж байгаа юм байна.
Эх сурвалж. МНБ