ОХУ-аас Дархан хотод суух Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амирович үүрэгт ажилдаа орлоо

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол Улсын Дархан хотод суух Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амировичид экзекватурыг гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүсэв.

Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, хилийн бүс орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гаалийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг сайжруулах, чөлөөт худалдааны бүсийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …