Францтай харилцан визгүй зорчих боллоо

“Дипломат паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Л.Фабиус нар өнөөдөр /2013 оны 10 дугаар сарын 26/ Гадаад харилцааны яамны “Мутрын түшээ” танхимд гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээр дипломат паспорт эзэмшигч иргэд албан ажлаар болон хувийн хэргээр 6 хүртэлх сарын хугацаанд хэсэгчлэн эсхүл бүхэлд нь 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчихоор тусгасан. Энэхүү хэлэлцээрийг хугацаагүй байгуулсан бөгөөд хэлэлцээрийг хүчин төгөлдөр болоход шаардлагатай дотоодын хууль тогтоомжийн процедурыг дуусгавар болгосон тухайгаа талууд дипломат шугамаар харилцан мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улм бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд Европын Холбоо төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн чухал улсын нэг Бүгд Найрамдах Франц Улстай хариоцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дорвитой алхам болно гэж үзэж байна.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын энэ сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад хийх албан ёсны айлчлал хийж байгаа юм. Тэрээр айлчлалынхаа эхний өдөр Төв аймгийн Ар Хуст сумын нутаг дахь “Хишигтэн нүүдэлчин” компаний хөдөө аж ахуйн фермд зочилж, хөдөө аж ахуйн салбар дахь Монгол, Францын мэргэжилтнүүдтэй уулзаж, Улаанбаатар хот дахь “Франц дунд сургууль”-ийн нээлтэд оролцсон байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …