МАН-ын Хяналтын хороо Н.Номтойбаярыг хасах шийдвэр гаргажээ

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр /2020.01.29/ Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, МАН-ын дүрмийн 6 дугаар зүйлийн дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцсон шийдвэр гаргалаа. 

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлснийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо дэмжих шийдвэр гараад байсан ч өчигдөр /2020.01.28/ УИХ-ын Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзсэн билээ. 

Тэгвэл МАН-ын Ёс зүйн хорооноос гишүүн Н.Номтойбаяр, олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан, зодоон цохионд оролцож МАН-ын нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа тул энэ асуудлыг хэлэлцэж, хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …