ТББХ:Н.Номтойбаярын Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.01.30) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын даргад ирүүлсэн бөгөөд уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн болохыг С.Бямбацогт дарга хэлсэн. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3-т “гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан”, 6.15-д “Гишүүнийг энэ хуулийн 6.6.3, 6.6.4-т заасан үндэслэлээр чөлөөлөх танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга, 6.6.5, 6.6.6-д заасан үндэслэлээр эгүүлэн татах, 6.9.1, 6.9.2-т заасан үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх танилцуулгыг Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор тус тус зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд хийнэ” гэж тус тус заасныг Байнгын хорооны дарга уншиж танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь буюу 78.6 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив. 

http://credit-n.ru/potreb-kredit.html

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …