УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар гишүүд шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн БНХАУ-ын Ухань хотод сайн дурын эмчээр ажиллах болно гэсэн мэдэгдэлтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
ЗГХЭГ-ын дарга Л. Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаа урд хөршийн Ухань хот руу сайн дурын эмчээр явах гэж байгаагаа зарлаж, “2020 оны хоёрдугаар сарын 02-нд шинэ коронавирусын голомт руу явна” гэсэн байна. Муу эр дайнд хөөрнө гэгчээр балай юм яриад байх хэрэггүй. Тэр хүн Хятад улс руу очъё гээд тэр улс хүлээж авахгүй. Улс төрөө өөр сэдвээр хий. Энэ бол улс төржих сэдэв биш. Эрүүл мэндийн сайд байсан хүн ийм хариуцлагагүй зүйл ярьж болохгүй” гэв.