Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ой тохиож байна

          Бүх цэргийн гарамгай жанжин, Ардын хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ой өнөөдөр тохиож байна.  

Монголчуудын эх нутаг, газар шорооныхоо төлөөх их тэмцлийг удирдан манлайлж, Ардын засгийг үндэслэн байгуулсан тэрээр 1893 оны 2 дугаар сарын 2-ны өдөр эгэл ард Дамдины гэрт мэндэлжээ. Түүнийг 1921 оны ардын хувьсгалыг манлайлан удирдаж эх орондоо тусгаар тогтнолыг авч ирсэн түүхэн гавьяатай хүн гэдгээр нь Монголчууд сайн мэднэ. Тэрээр Монгол Улс орших, эс оршихуйн дэнсэн дээр байхад нам, улс төр гэж талцахгүйгээр цэрэг армийг гарамгай удирдан Монгол орныг цагаантнуудаас чөлөөлж, туурга тусгаар Монгол улсыг цогцлоох үндэс суурийг тавьсан юм. Түүнчлэн 19 настайгаасаа эхлэн цэргийн албанд дайчлагдан улс орныхоо тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалсан тулалдаанд хэдэнтээ оролцон гавьяа байгуулахын дээр Хүрээний нууц бүлгэмд элсэж, 1920 онд Хятадын түрэмгийллийн эсрэг ЗХУ руу явах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж ЗХУ-аас зэр зэвсгийн тусламж авч чадсан, 1921 онд Зөвлөлт Орос улстай хийсэн найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан зэрэг түүхэн чухал үйл явдлуудад гар бие оролцсон байдаг. Энэ мэт түүний эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө байгуулсан гавьяаг үнэлж баршгүй юм.

         Жил бүрийн энэ өдөр монголчууд Ардын Хувьсгалын их удирдагчаа дурсан Их Жанжныхаа хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Мөн Монгол Ардын Намаас Д.Сүхбаатарын үйл хэргийг ирээдүй хойчдоо үнэн бодитоор сурталчлан таниулах, бахархан үлгэрлэх сэтгэлийг бий болгох, мөн эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, эссэ бичлэгийн уралдаан зэрэг олон арга хэмжээг зохион байгуулдаг. Харин энэ жилийн хувьд Улсын Онцгой комиссоос ирэх сарын 2-ны өдрийг хүртэл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гарсан. Тиймээс дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжгүй болж буй юм. 

Хувьсгалыг удирдагч, Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагч, Их Жанжин Д.Сүхбаатар нь 1921-1922 онд Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921- 1923 онд Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оноос насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоны учир Д.Сүхбаатарыг 1922 онд Ардын эрхт Монгол улсын анхны зоригт баатар цолоор, 1922 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Улаан тугийн одонгоор тус тус шагнаж байжээ.

Түүний эх оронч үзэл санаа, үйл хэрэг нь өнөөгийн хөгжил дэвшилд тэмүүлсэн Тусгар тогтносон Монгол Улсыг бий болгосныг хойч үе бид мартах учиргүй юм.  

http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …