Б.Амархүү: Т.Билэгжаргалыг өмөөрсөн зүйл байхгүй

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өчигдөр /2020.02.02/ иргэн Б-г баривчилж буй бичлэгийг сэрэмжлүүлэг болгон олон нийтэд хүргэсэн. 

Тэрхүү бичлэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан иргэн Б гэгчийг баривчилж байгааг харуулсан ба эх сурвалжийн мэдээлснээр бичлэг дээрх эрэгтэй нь жүжигчин Т.Билэгжаргал байсан юм.

Тэгвэл хар тамхины хэрэгт холбогдож байсан дуучин Б.Амархүүгийн жүжигчин залууг өмөөрсөн утга агуулга бүхий постууд цахим орчинд тархсан юм.

Харин дуучин Б.Амархүү энэ мэдээлэл худал болохыг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр “Худлаа мэдээлэл тараагаад байна шүү. Билэгжаргал гээд залууг өмөөрсөн зүйл огт байхгүй шүү. Ээждээ гар хүрэх битгий хэл ширүүн дуугарах эрх ч байхгүй бид нарт.

Миний бие хар тамхинд донтсон хэрэглэгч залуусыг эмчлэх, сэтгэл зүйч нийгмийн ажилтан гээд бүхий л зүйлийг судалж, эмчилж буруу зуршлаас салахад нь туслах ажлыг хийсээр байх болно үүнийг л ойлгож авсан” гэжээ.

http://credit-n.ru/offers-zaim/dozarplati-srochnye-zaimi-online.html

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …