П.Эрдэнэбилэг:Г гэгч этгээд Г.Батхүү агсны ар гэрийнхнээс 15 сая төгрөг залилж авсан

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэргийн шалгалтын явцын талаар өнөөдөр /2020.02.03/ мэдээлэл хийлээ.

МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг “Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүүгийн хэргийг Мөрдөн байцаах албанд үргэлжлүүлэн шалгаж байна.

Энэхүү хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэн 13 секундийн бичлэг болон уг хэргийн гэрч байгаа тухай  олон нийтэд мэдээлсэн. Энэхүү мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Д гэгч этгээд нь нотлох баримт бий хэмээн талийгаачийн ар гэрийнхнээс 15 сая төгрөг залилсан болох нь тогтоогдсон. Г гэгч этгээд өмнө зургаан удаагийн үйлдлээр бусдаас 269 сая төгрөг бусдаас залилсан хэрэг үйлдсэн бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусан хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн” гэв. 


http://credit-n.ru/offers-zaim/vivus-potrebitelskie-zaymy-online.html

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …