Л.Мөнхтүшиг: БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.04/ мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Коронавирусийн халдвартай холбоотойгоор БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Консулын газраас гадна хилийн чанадад байгаа нийт иргэдийн аюулгүй байдлыг хангах, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлийг ЭСЯ-дад өгөөд ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-д байгаа ЭСЯ, Консулын газрууд халдварын голомтод хамаарахгүй нутгаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.

Нэгдүгээр сарын 28-нд БНХАУ-ын Цагаан сарын дараа хил нээгдсэнээс хойш өнөөдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд 5200 Монгол Улсын иргэн БНХАУ-тай хиллэдэг бүх боомтоор ирсэн байна.

Өчигдөр гэхэд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 100 гаруй иргэн ирсэн. Одоогийн байдлаар Эрээн хотод байгаа эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг хил нэвтрүүлэх арга хэмжээ явагдаж байна.

БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг хоёрдугаар сарын 5-ныг дуустал автозамын боомтоор нэвтрүүлж, хоёрдугаар сарын 6-наас агаарын болон төмөр замын боомтуудаар нэвтрүүлнэ.

Гадаадад байгаа иргэддээ хандаж хэлэхэд Монгол Улсын ЭСЯ болон Консулын газартаа бүртгүүлээрэй. Энэ нь та бүхэнд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг шуурхай хүргэх ач холбогдолтой байдаг. Зарим улс орон коронавирусийн халдвартай холбоотойгоор хилийн хязгаарлалт тогтоож байгаа нь манай улсын иргэдэд нөлөөлөх эрсдэлтэй учраас үүнтэй холбоотой мэдээллийг иргэддээ хүргэн ажиллаж байна.” гэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа :Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Хоёрдугаар сарын 4-ний өдрийн 11:00 цагийн байдлаар дэлхий дахинд 2838 тохиолдол шинээр нэмэгдэж, 57 хүн нас барлаа. Нас баралтын хувь хоёр хувьтай хэвээрээ байна. БНХАУ-аас гадна 23 улсад халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар шинээр өөр улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:Япон улсын халдварт өвчин судлалын төвөөс манайд өгсөн 200 оношлуурын 100 нь үлдсэн. Ирэх долоо хоногт ДЭМБ-ын тусламжаар ирэх 3000 оношлуурын эхний ээлж ирнэ. Мөн хувийн хамгаалах хэрэгсэл ирнэ.

http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …