Нийгмийн халамжийн дөрвөн төрлийн үйлчилгээг и-баримт апп ашиглан авах боломжтой болжээ.
Тодруулбал, насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгө, жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн мөнгийг иргэд и-баримтад бүртгэлтэй өөрийн харилцах дансандаа авах боломжтой боллоо.
Үүний тулд та өөрийн бүртгэлээр и-баримт апп-д нэвтрэн орж тэтгэмж авахыг зөвшөөрсөн ИЛГЭЭХ товчийг 2020 оны хоёрдугаар сарын 8-ны өдрөөс өмнө дарснаар таны и-баримтад бүртгэлтэй дансанд халамжийн мөнгө олгогдоно. Хэрэв ИЛГЭЭХ товч гарч ирэхгүй бол ebarimt апп-аа UPDATE хийгээрэй.