ОЛОН УЛСЫН-УЛААНБААТАР МАРАФОН ГҮЙЛТИЙН ҮЕЭР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮР ХЯЗГААРЛАЛТ ХИЙНЭ

p17rs2pt051ocb2kr1qif19jl1or1 Дэлхий даяараа 06 сарын 02-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр байгаль орчиндоо ээлтэй олон арга хэмжээг дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулдаг юм. Нийслэлийн ЗДТГ, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 06 сарын 02-нд “Олон Улсын-Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.  Үүний хүрээнд нийслэлийн Засаг дарга 05 срын 31-ны өдөр “Олон улсын- Улаанбаатар марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах тухай” А/551 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу 06 сарын 02-н өдөр зохион байгуулагдах гүйлтийн тэмцээний үеэр Сүхбаатарын талбай-Чингисийн өргөн чөлөө-Энхтайваны гүүр-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүг зүүн эргэж, Гандигийн гудамжаар буцаж эргэж, Чингисийн өргөн чөлөө- Сүхбаатарын талбайн авто замын хөдөлгөөнийг 08 цагаас 13 цагийн хооронд түр хязгаарлах зохицуулалтыг хийхээр боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Жич: Олон улсын- марафон тэмцээний хөтөлбөрийг хүснэгтээр танилцуулая.

                                             МАРАФОН ГҮЙЛТИЙНТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
Цаг Арга хэмжээ Хариуцах эзэн Оролцох хүмүүс
07.30-07.40 Арга хэмжээнд оролцогчид нээлийн ажиллагаанд жагссан байна БОНХЯ, ССАЖЯ, СБТ, ХАХ, Ар Монгол Трейвл, ХХЗГХ БОНХ-ийн дэд сайд Б.Тулга,             ССАЖЯ-ны ТНБД П.Алтангэрэл,  УИХ-ын гишүүнМХАХ-ныерөнхийлөгчЛ.Болд
07.40-07.50 Марафоны Тэмцээний нээлтийн ажиллагаанд баяр хүргэжБОНХ-ийндэдсайдБ.Тулга БОНХЯ БОНХЯ,             ССАЖЯ
07.50-07.55
08.00-08.05  “Марафон” гүйлтийнгараа “Ар Монгол” трейвл Шүүгчдийнбүрэлдэхүүн
08.00-08.20 1.5 км бариа “Ар Монгол” трейвл ХАХ, ХХЗГХ Шүүгчдийнбүрэлдэхүүн
08.00-08-40 5 км бариа “Ар Монгол” трейвл ХАХ, ХХЗГХ Шүүгчдийнбүрэлдэхүүн
08.00-09.20 21 км бариа “Ар Монгол” трейвл ХАХ, ХХЗГХ Шүүгчдийнбүрэлдэхүүн
08.00-10-30 42 км бариа “Ар Монгол” трейвл ХАХ, ХХЗГХ Шүүгчдийнбүрэлдэхүүн
10.30-11.00 Шагнал гардуулах ёслолын ажиллагаа “Ар Монгол” трейвл ХАХ, ХХЗГХ БОНХЯ,             ССАЖЯ, ХАХ, ХХЗГХ, СБТ

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …