МАН-ын Их хурал маргааш эхэлнэ. Энэ хуралд 1134 төлөөлөгч оролцоно. МАН-ын Их хурлын төлөөлөгчийг сонгох ажил энэ сарын 1-7-ны хооронд маш ширүүн өрсөлдөөнтэй болсон. Учир нь намын шинэ удирдлагуудыг сонгох, намын удирдах бүрэлдэхүүнийг өөрчлөх хуралд тус намын гишүүд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Харин дам сураг сонсоход, МАН-ын Их хурлын төлөөлөгчийн мандат зарим газарт 2-10 сая төгрөг хүрсэн гэнэ. Их хурлаар МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгосны дарга Бага хурлын гишүүдийг шинээр томилно. Тэгэхээр энэ Бага хурал нэлээд сюрпризтэй болох бололтой. Учир нь МАН-ын Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон 13 гишүүний мантадыг саяхан хүчингүй болгосон байна. Тэдний мандатыг хүчингүй болгочихоод энэ, тэдэхийн хурган дарга нарыг чихсэн сураг дуулдаж эхэллээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 61 дүгээр үүрээс Их хуралд сонгогдсон Т.Онон гэдэг бүсгүйн мандатыг тодорхойгүй шалтгаанаар хураажээ. Тиймээс МАН-ын гишүүн Т.Онон намын хяналтын хороонд хандаж, яагаад мандат хураасан шаардлагын хариуг өгөхгүй бол өнөөдөр 17:00 цагаас өлсгөлөн зарлахаар шийджээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын Бага хурал болж байгаа хурлын зааланд эсэргүүцэл илэрхийлэх юм байна.
Санал болгох мэдээ
Орон сууцанд гал гарч 48 настай эрэгтэй амиа алджээ
Орон сууцанд гарсан галын улмаас 48 настай нэгэн эрэгтэй амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Нийслэлийн Сонгинохайрхан …