З.Энхболд:Сонгуулийн ажилдаа төвлөрөх шаардлагатай байгаа учраас ажлаа өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2020.02.13/ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ.

Тэрбээр өнөөдөр /2020.02.13/ үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.

З.Энхболд“Би өргөдлөө өгөөд ажлаа өгч байна. Гурван сарын дараа сонгуулийн компанит ажил эхэлнэ. Сонгуулийн ажилдаа төвлөрөх шаардлагатай байгаа учраас ажлаа өгнө. Ерөнхийлөгч хүлээж авна гэж амласан учраас өнөөдөртөө ажлаа өгчихнө байх. Янз бүрийн цуурхал гарсан учраас албан ёсоор тайлбар хийе. Цуурхлууд үндэслэлгүй. Харин сонгуульдаа төвлөрөх үүднээс ажлаа өгсөн нь үнэн шүү.

Миний оронд Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир ирнэ. Би чинь амиа бодмоор байна шүү дээ. Сонгууль болоход гуравхан сар үлдээд байна. Түрүүчийн сонгуулиар би онгоцоор улс тойрсоор байгаад өөрөө унасан. Одоо алдаагаа давтахгүйн тулд аль нэг тойргийг сонгоод гурван сар бэлтгэл хиймээр байна” гэж мэдэгдлээ.

http://credit-n.ru/kurs-cb.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …