“Чингис хаан” банк, Ч.Алтанхуяг нарт холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусжээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өнгөрсөн есдүгээр сарын 9-нөөс шалгаж, улмаар арваннэгдүгээр сард яллах дүгнэлт үйлдлүүлэхээр НПГ-т шилжүүлсэн. Түүнд холбогдох хэргийг прокурор хянаад зарим зүйлийг зайлшгүй тодруулах шаардлага хэмээн өнгөрсөн оны сүүлчээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст буцаасан юм. Тэгвэл уг хэрэгт зайлшгүй хийхийг даалгасан прокурорын даалгаврыг АТГ-ын мөрдөгчид биелүүлээд яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т дахин хүргүүлжээ. Хяналтын прокурор хавтаст хэрэгтэй танилцаад хэргийн бүрдэл хангагдсан гэж үзвэл ирэх сард багтаан шүүхэд шилжүүлэх бололтой.

Хэргийг сөхвөл, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг, тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан” гэх үндэслэлээр НПГ-аас яллагдагчаар тооцсон. Тэдэнтэй хамт “Чингис хаан” банк болон тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарыг яллагдагчаар татаад буй. Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг “Чингис хаан” банкны дансанд байршуулж, дөрвөн сарын хугацаанд дансны үлдэгдлээс 1-1.3 хувийн хүү бодож нийт 86 сая гаруй төгрөг тус банкны удирдлагаас авсан гэж Ч.Алтанхуяг, Б.Баярхүү нарыг буруутгасан юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …