Нийтийн тээврийн автобусууд амны хаалтгүй зорчигчдод ҮЙЛЧЛЭХГҮЙ

Улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн энэ үед иргэд халдвараас сэргийлэхийн тулд иргэдийг амны хаалт тогтмол зүүхийг анхааруулсаар байна.

Энэ хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас Нийтийн тээврээр амны хаалт зүүсэн иргэдэд үйлчлэх шаардлага тавих тухай албан бичгийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдэд хүргүүлжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид 08.00 цагийн орчимд шалгалт явуулахад “Сэлх-Ард кино театр” чиглэлийн автобусаар зорчигчдын бараг тал нь амны хаалтгүй явж байжээ. “Амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй” хэмээн шаардлага тавьсан ч ажил, албандаа яарч яваа иргэд бухимдан эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Мэргэжлийн хяналтын газраас өгсөн шаардлагын дагуу нийтийн эрүүл мэндийн төлөө цаашид амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй хэмээн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид анхааруулж байна. 

http://credit-n.ru/offers-zaim/fastmoney-srochnyi-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …