"Цус сорогч чөтгөр" нь барууны ертөнцийн хамгийн алдартай домогт гардаг хачин жигтэй зүйлийн нэг. Олонхи хүмүүс "цус сорогч чөтгөр" гэдэг бол ердөө л хүмүүс бодож зохиосон зүйл гэдэг бол "цус сорогч чөтгөр" үнэхээр байдаг гэж итгэж байдаг хүмүүс ч бас байдаг ажээ. Домогт гардаг "цус сорогч чөтгөр" гэдэг нь нэгэн зүйл хагас үхсэн хагас амьд хүн чөтгөр, цусанд шунасаар нүд нь улайн харанхуй шөнө болоход тэд булшны нүхнээс мөлхөн гарч ирээд хүний цусыг сордог. Тэд толь болон усанд "цус сорогч чөтгөр"-ийн дүрс сүүдэр тусахгүй, бөгөөд давс, сармис, нарны гэрэл, загалмай болон загалмай дүрстэй эд зүйлээс айж ширвээтнэ. Хэрэв тэд шөнөөр гадагш гарч ялт хэрэг хийхдээ нар тусахаас өмнө булшны нүхэндээ эргэн ирж амжихгүй болвол биеэн дээр нь нарны гэрэл тусмагц тэр дороо юу ч үгүй болж хоцордог гэж гардаг. Зарим судлаачид "цус сорогч чөтгөр" гэдэг нь үнэндээ бол тэдгээр хүүрийн газраас гардаг гуйранчийг хэлдэг гэж үздэг байна. Их өлсгөлөнгийн жилүүдэд маш олон гуйранч хүүрийн газарт очиж биеэ далдлан суужээ. Тэд шөнө гадагш гарч хүнд үзэгдэхэд хүмүүс айдас хүйдсийн дунд тэднийг булшны нүхнээс мөлхөж гарч ирсэн байна гэж цуурхал тарааж тэр нь явсаар "цус сорогч чөтгөр" гэцгээх болсон гэдэг. Бас зарим хүн "цус сорогч чөтгөр" гэдэг нь хэрэг дээрээ худал үхээд амьдаар булагдсан азгүйтнүүд гэж үздэг байна. Урьд өмнө эмнэлэг эмчилгээний арга ухаан дутмаг байсан болохоор заримдаа эмч нар алдаа гаргаж ухаан алдсан хүнийг үхсэн болгодог байсан хэрэг. Тэгээд тэдгээр буруу булагдаж оршуулагдагсад булшин дотор сэргэхдээ айж балмагдан, амьсгаа нь боогдож, аргаа барахдаа ганиран галзуурч хувцас хунараа тасар татан иддэг гэнэ. Тэгтэл булш тоногчид ирж нүхийг малтаж нээгээд хүүр нь хөдөлсөн, зочинд нь цусны ор байхыг үзээд мөнөөх хэргийг айж балмагдсандаа хүүр нь булшны нүхнээсээ гарч хүний цус сорж хооллосон байна гэж худал цуу тараадаг байсан аж.
Харин Английн эмч Ри Эйрсийн үзэж байгаагаар бол домогт гардаг цусанд шунагчид гэдэг нь хэрэг дээрээ илжирдэг өвчтөнүүд юм гэнэ. Энэ нь нэгэн зүйл тун ховор байдаг удамшлын өвчин, хүндрэхээрээ хүний бие цогцсыг өөрчилж, үхдэл хүүр шиг болгоод, чих нь тасарч хамар нь унаад, уруул буйл нь үжирч илжрээд, шүдний улаан ёзоор ил цухуйж, арьс нь шаргалтан цайрч, дээр нь шарх сорвиор дүүрдэг байна. Ийм өвчнөөр өвчлөгчид гэрлээс айдаг, учир нь гэрлэн шугам өвчнийг нь улам архагшуулан үрэвсүүлж, түлэгдэж байгаа юм шиг сэдэл төрүүлдэг байна. Эдгээр хүмүүсийг хүмүүс цус сорогч гэдэг байсан байж магадгүй гэж таамаглажээ.