НМХГ:Стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй цайны газруудад торгуулийн шийтгэл ногдууллаа

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/13 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай  удирдамжийн хүрээнд Баянгол дүүргийн  Хар хорин хүрээ ХХК-ийн худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байгаа цайны газруудад хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар  Баянэрдэнэ, Уянга зэрэг цайны газрын  барилга байгууламж нь стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, механик агааржуулалтын тоног төхөөрөмжгүй, хоолны газрын зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдаагүй, гурван дамжлагт угаалга стандартад нийцээгүй, хоолны дээжийг зааврын дагуу аваагүй, эрүүл ахуйн зохистой дадлын бүртгэл хөтлөлтийг бүрэн  хөтөлдөггүй, ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх  үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн баталгаажилтын  шинжилгээний бичиггүй, байсан зөрчил илэрсэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ тооцон, зөрчлийг арилгуулахаар албан даалгавар хүргүүлж ажиллалаа.

http://credit-n.ru/about.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …