Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийг айлчлалаас ирсний дараа 14 хоног тусгаарлана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.02.27/ БНХАУ-д айлчлахаар тус улсыг зорьсон талаар Гадаад харилцааны яам мэдээлсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох аж

Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ҮАБЗ-ийн дарга, Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д тун богино хугацаатай айлчлахаар өнөөдөр Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авсан. Зайлшгүй шаардлагаар айлчлал хийж байгаа ч ирэхэд нь Ерөнхийлөгч болон айлчлалын багийг одоо үйлчилж байгаа дэг журмын дагуу 14 хоног тусгаарлаж, үзлэг шинжилгээ, тандалт хийнэ” гэлээ.

http://credit-n.ru/oformit-kredit-online.html

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …