С.Амарсайхан:“Европын нээлттэй өдөрлөг” арга хэмжээг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллахад таатай байх болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагаа хариуцсан захирал Пьер Ив Люка, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын улс төрийн ажилтан М.Ганчимэг болон нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав нар байлцав.

Уулзалтаар Европын Хөрөнгө оруулалтын банктай Нийтийн тээврийн парк шинэчлэлийн чиглэлээр хамтран ажиллах санаачилга, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл, Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслүүдийн талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Европын нээлттэй өдөрлөг” арга хэмжээг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллахад  таатай байх болно. Мөн Европын холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын XII уулзалтаар Элчин сайд нарыг хүлээн авч уулзахаа илэрхийлж байна.

“Европын нээлттэй өдөрлөг” арга хэмжээний зорилго, ач холбогдлыг олон нийтэд түгээн сурталчлах тал дээр ч нээлттэй хамтран ажиллах болно. НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн зүгээс төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна” хэмээлээ.

Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа “Өнгөрсөн жил бид “Европын нээлттэй өдөрлөг” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ жил 2020 оны тавдугаар сарын 16-ны Бямба гарагт зохион байгуулна. Европын холбооны Соёлын институтийн нэгдлийн санхүүжилтээр “Ногоонбаатар” олон улсын эко урлагийн наадмыг мөн ирэх тавдугаар сард зохион байгуулна. Монгол болон Европын улсуудын уран бүтээлчид зургаан долоо хоногийн турш Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчидтай агаарын бохирдлын талаар санал солилцож, олон нийтийн хандлагыг урлагаар дамжуулан өөрчлөх, тэдний амьдралын хэв маягийг байгаль орчинд ээлтэй болгон төлөвшүүлэх зорилгоор хамтарч ажиллана.

Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлж буй Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл удаашралтай байгаа тул дэмжин ажиллахыг та бүхнээс хүсье. Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийн хувьд Сангийн яамтай гарын үсэг зурсан бөгөөд 2 долоо хоногийн дараа Европын холбооны Зөвлөлийн хурлаар орсноор эцэслэгдэнэ. Ингэснээр ТЭЗҮ хийх боломжтой болно. Бид ойрын хугацаанд оролцогч талуудын уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байна” гэлээ.

http://credit-n.ru/offers-zaim/creditter-srochnye-zaymi-online.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …