Галт тэрэгний тасалбарыг мессежээр захиалах боломжтой боллоо

“Улаанбаатар төмөр зам” ХНН эрхэм зорчигч та бүхэнд зориулж таны цаг завыг хэмнэсэн илүү хялбар үйлчилгээг нэвтрүүллээ.

Та 24/7 цагийн турш гар утсаараа 1900-1949-рүү холбогдож, мессежээр галт тэрэгний тасалбараа авах боломжтой боллоо. /Жич: Суурин утаснаас захиалга хийгдэхгүй болохыг анхаарна уу! /

Тасалбар захиалах:

1900-1949-рүү холбогдож аялах огноо, аялах чиглэл, аялах галт тэрэгний цаг, төлбөр төлөх банкны сонголт, хувийн мэдээллээ хэлнэ./Захиалга өгөхдөө зөвхөн гар утсаар холбогдохоо мартуузай мөн 4 хүртэлх зорчигчийн ирэх, буцах тасалбар захиалах боломжтой./

Тусгай дугаар бүхий 151949-өөс таны гар утсанд банкны дансны мэдээлэл, мөнгөн дүн, гүйлгээний утга, санамж бүхий агуулгатай мессеж ирнэ. /Та төлбөрөө 10 минутын дотор төлөх боломжтой ба гүйлгээний утга дээр захиалга өгсөн гар утасны дугаар, кассын кодыг бичнэ./

Дээрх хугацаанд төлбөрөө хийгээгүй бол захиалга цуцлагдах болно.

Гүйлгээг амжилттай хийгдсэн тохиолдолд 5 минутын дотор таны гар утсанд захиалсан тасалбарын мэдээлэл мессежээр ирнэ.

Ингээд та галт тэргэнд суухдаа утсан дээрх мессежээр ирсэн тасалбарыг болон иргэний үнэмлэхийн хамт үзүүлээд л боллоо.

Мессеж тасалбарын захиалга хэзээ хаагдах вэ?
Галт тэрэг хөдлөхөөс 1 цагийн өмнө.

Тасалбар буцаах нөхцөл:

Тасалбарын үнэ дээр мессеж үйлчилгээний төлбөр нэмэгдэх ба буцаах тохиолдолд нэмэлт төлбөрийг буцаан олгох боломжгүй.

Мессеж тасалбарын буцаалтыг зөвхөн билетийн касс дээр хийнэ.

Мессеж тасалбараа устгасан тохиолдолд 1900-1949-рүү холбогдож хувийн мэдээллээ шалгуулж 1 удаа үнэгүй авах боломжтой./жич: 2 дахь удаа мессежээ устгасан тохиодолд үйлчилгээний хураамж авахыг анхаарна уу!

http://credit-n.ru/offers-zaim/online-zaym-na-kartu-payps.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …