Хотын дарга үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдэд цэцэг бэлэглэлээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өчигдөр /2020.03.08 / нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө цаг нарыг үл хайрхан ажилладаг үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдийн төлөөлөлд Хотын даргын хувиар  мэндчилгээ дэвшүүлж, сарнай цэцэг бэлэглэжээ.

Тэрбээр “Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Та бид бага наснаасаа эхлэн энэ л өдрийг эмэгтэйчүүдээ, ээжийгээ, эгч, эмэгтэй дүү нараа баярлуулах өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Хэдийгээр баярын өдөр нь тохиож байгаа ч гэлээ өнөөдөр олон эмэгтэйчүүд ажлын байран дээрээ үүрэгт ажлаа гүйцэтгэн ажиллаж байгаа.

Улс эх орныхоо өмнө, албан байгууллагынхаа өмнө үүрэг хүлээн ажиллаж байгаа тэдгээр эмэгтэйчүүддээ нийслэлчүүдийн өмнөөс талархах учиртай. Эмэгтэйчүүдийн та бүхний үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хөдөлмөр зүтгэл, улс нийслэлийнхээ хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, итгэл сэтгэлийг эрчүүд бид хэзээд хүндэтгэн бүхий л боломжоороо дэмжин ажиллах ёстой. Нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө цаг нарыг үл хайрхан ажилладаг үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдийн төлөөлөлд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэж, Хотын даргын хувиар чинь сэтгэлийн талархал илэрхийллээ” хэмээн цахим хуудаснаа бичжээ.


http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …