Ангилсан хог хаягдлыг тээвэрлэх автомашиныг хүлээлгэн өглөө

Нийслэлийн ИТХ-аас “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам” баталсан. Ингэснээр хог хаягдлыг ачиж, цуглуулах тээвэрлэх үйл ажиллагааг нэгдсэн нэг стандартаар зохицуулахаар болсон. Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, Захирагчийн Ажлын Албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун нар ангилсан хог хаягдлыг тээвэрлэх автомашиныг Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанид хүлээлгэн өглөө. Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа ангилан ялгах хогийн савыг ашиглаж, хэвшсэн байна. Гэвч тэдгээр ангилсан хогийг тээвэрлэдэг автомашин байхгүй учир ачихдаа нийлүүлчихдэг байсан юм.Тэгвэл одоо ангилсан хогийг ачдаг машинтай болсноор дахин боловсруулах боломжтой хог хаягдлуудаа үйлдвэрүүдэд нь хүргэх боломжтой болж байна. Хог хаягдлаа баялаг болгож хэвших, хоггүй болох зорилготой ажлуудыг төлөөлөгч Ц.Баатархүү санаачлан, өмнө нь хуванцар сав, лааз, цаасан хайрцгийг хийж, цахим мөнгө авч болдог RVM цэгийг нэвтрүүлсэн. Энэ удаа дахин боловсруулах хогийн тээврийн тогтолцоог Улаанбаатар хотод нэвтрүүлж байна.

http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …