Хятадад “H7N9” томуугаас урьдчилан сэргийлэх тарилга гаргажээ

хБНХАУ-ын эмч нар H7N9 томуугаас урьдчилан сэргийлэх тарилгыг боловсруулсан тухай Синхуа агентлагт мэдээлжээ.

Тарилгын талаар Томуу өвчнийг судлах Хятадын үндэсний төвийн захирал Шу Юэлун “урьдчилан сэргийлэх тарилга дэлхийд энэ вирусын тархалтыг хянахад туслах юм. Урьд нь Дэлхийн эруул мэндийн байгууллагын шинжээчид H7N9-г бусад шувууны томуу өвчний тэмдэгтүүдтэй харьцуулан, уг вирус бусдаас түргэн тархаж, түүний мутаци өөрчлөлт өвчний эрсдэлийг илүүтэйгээр ихэсгэж байгааг тогтоосон” хэмээжээ.

H7N9 вирусаар тээгдсэн томуугаар БНХАУ-ын иргэд хамгийн их өвчилсөн бөгөөд хагас жилийн дотор 130 халдварын тохиолдол тэмдэглэгдсэн байна.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …