МАН-ын Бага хурал цахимаар хуралдана

Монгол Улсын сонгуулийн тухай хуулинд Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд 2020 оны гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө батлан, аудитын байгууллагад хүргүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс улс төрийн намууд цахим хэлбэрээр хуралдан, гишүүдээсээ санал авч, мөрийн хөтөлбөрөө баталж байгаа. Энэ зарчмаар МАН-ын Бага хурал өнөөдөр цахимаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө батлах гэж байна. 

МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хурлыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг нараар удирдуулах шийдвэр гаргажээ. Энэ дагуу УИХ-ын даргын өрөөнөөс хурлыг зохион байгуулж, улс даяар нийт 37 хэсгээс санал аван, цахимаар хуралдахад бэлэн болсон байна. 

МАН-ын Бага хурлын эрхтэй 357 гишүүн байдгаас өнөөдрийн хуралд 326 нь оролцохоор болжээ. 

http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэд жигүүр байгуулагджээ

Уржигдар буюу 2025 оны 12 дугаар сарын 20 -ны бямба гарагт Корпорайт зочид буудалд Иргэний …