Өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрт “МИ-8” нисдэг тэрэг осолдсон тухай мэдээллийг бүх хэвлэл мэдээллийн байгууллагаар цацаж байсан. Харин тэрхүү нисдэг тэргэнд ямар хүмүүс сууж явсан нь таамаг байсан юм. Тэгвэл тус Ми-8 нисдэг тэргэнд багийн гурван гишүүнээс гадна зургаан том хүн нэг хүүхэд явсан гэнэ. Нэрсийг тодруулбал, “АПУ” компанийн дэд захирал Л.Батжав, Голомт банкны дэд захирал Г.Ганхуяг “Үүд трейд” ХХК-ийн Н.Бат-Орших, “Oversee” компанийн захирал Н.Алтан-Очир, “DF” ХХК-ийн захирал Б.Баяр, “Харш” констракшны захирал Н.Батболд нар явж байсан бөгөөд тэдний нэг нь хүүхдээ дагуулаад явсан байсан ажээ.
Эх сурвалж: Мэдээ.мн