Ц.Нямдорж “Алтан Дорнод Монгол”-ын С.В.Паушокын асуудлаар тайлбар өгнө

dУИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордны Б танхимд хэвлэлийн хурал зарлав. Тэрээр “Алтан Дорнод Монгол” компанийн захирал асан С.В. Паушокын  “ETV”-д онлайнаар өгсөн ярилцлагын асуудлаар хариу тайлбар өгөх гэнэ.

С.В. Паушокийг татварт 56 тэрбумын өртэй, “Иточү” корпорацид 74 сая ам.долларын хохирол учруулсан, “Зоос”, “Анод” банкыг дампууруулсан “Алтан Дорнод Монгол”-ын захирал  С.В. Паушокд хэрэг үүсгээд байсан юм.  Харин С.В. Паушок арбитрын шүүхэд хандаж, шүүх түүнийг хохирогч, Монголын талыг буруутай гэж үзсэн шийдвэр гаргасан юм. Харин тэрээр Монголын Засгийн газар,  С.Баяр, Ц.Нямдорж нар хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж, өөрийг нь шахан гаргасан гэх тайлбарыг хийжээ.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …