Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.
Засгийн газрын ээлжит бус өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.
1. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж байна.
2. Мөн энэ хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.
3. 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ийг ААНОАТ-аас аравдугаар сарын 1-н хүртэл бүрэн чөлөөлж байна.
4. Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно.
5. Малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилгоор ноолуур, махны нийлүүлэлтийн зөрүүг Засгийн газраас даана.
6. 18 настай хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг 30,000 төгрөг болгож байна.
7. Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 200-300 төгрөгөөр бууруулна.