Ерөнхийлөгч БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10 дугаар сарын 28-31-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр энэ сарын 28-ны өглөө Улаанбаатараас мордсон тухай ГХЯ-аас мэдээллэв.

Айлчлалынхаа үеэр, Ерөнхийлөгч БНАСАУ-ын төр, засгийн тэргүүн нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны хэтийн төлөв, мөн бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм. Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Л.Болд, хоёр улсын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх Комиссын монголын хэсгийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болон албаны бусад хүн дагалдан явав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Н.Учралын танхимд багтах “ёсгүй“ сайдууд

Шинэ Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ бүрээнд танхимынхаа сайд нарыг УИХ-аар оруулан …