УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: удахгүй шат дараатайгаар үнэнийг дэлгэнэ

527-1372051710middleУИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр өөрлүү нь  хутга барьж дайрсан гэх  “Мунзуй” хочит Г.Нямдоржийн талаар  мэдээлэл хийлээ. Харин хэрэг явдал  түүний туслах Б.Батзориг нь 2012 оны сонгуульд өөрийнх нь нэр хүндийг унагаах зорилгоор тус тойрогт хамт өрсөлдөж байсан Ц.Шинэбаяртай мөнгөн тохироо хийсэн байна. Тэрээр энэ тохирооны талаархи Б.Батзоригийн яриаг сэтгүүлчдэд  сонсгосон юм. Тэрхүү яриаг иргэн “Б” гэгч Б.Батзоригтой ярихдаа бичсэн байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Би өөрийгөө өмөөрөх гэсэндээ биш, гагцхүү үнэн зөв мэдээлэл өгөх цаг нь боллоо гэж үзэж байна. Иргэн Б.Батзоригийн хувьд 2012 оны сонгуультай холбоотой миний нэр хүндийг унагахын тулд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаар дамжуулан МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзах гэсэн боловч чадаагүй. Тэр өдөр нь Н.Энхбаяр баривчлагдсан. Улмаар УИХ-ын долдугаар тойрог буюу Дорнодод надтай өрсөлдөж байсан Ц.Шинэбаяртай уулзаж, мөнгөн тохироо хийж, улмаар янз бүрийн гэмт хэргүүдэд гүтгэж эхэлсэн. Тиймээс шат дараатай олон баримтыг удахгүй дэлгэнэ. Мөн энэ хэргүүдийг өөрийн биеэр шалгуулахаар холбогдох байгууллагуудад өнөөдрөөс хандаж эхэлж байна” гэв. Тэрээр утсаар бичлэг хийснээр хэн нэгнийг тагнасан, чагнасан зүйл ерөөсөө байхгүй” гэж онцолжээ.

Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалсан гэх хэрэгт холбогдсон талаараа тайлбар хийлээ. Тэрээр “Энэ асуудалд УИХ-ын гурван гишүүн, Засгийн газрын нэг гишүүн, бизнесийн салбарын хоёр хүний нэр холбогдож байгаа. Холбогдох байгууллагуудад шалгуулж байгаа учраас дээрх иргэдийн нэрийг олон нийтэд зарлах боломжгүй байна” гэв. Мөн “Мунзуй” хочит Г.Нямдорж Н.Номтойбаяраас нэг сая ам.доллар нэхэмжилсэн гэх баримт байгаа гэлээ. Мөн Г.Нямдорж нь нэг сая ам.доллар өгвөл нэр төрд нь халдсан мэдээллийг дэлгэхгүй гэсэн болзол тавиад байгаа аж.

Эх сурвалж: Мэдээ:мн

 

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …