“Монголын үнэт цаасны бирж” ХК нь өөрийн тооцооны шууд гишүүнээр “Бумбат-Алтай ҮЦК” ХХК-ийг 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр элсүүллээ.
“Бумбат-Алтай ҮЦК” ХХК нь хамгийн анхны тооцооны шууд гишүүн болж байгаа бөгөөд биржид арилжааны гишүүнчлэлтэй үнэт цаасны компани юм. Ингэснээр тус компани тооцооны ерөнхий гишүүнээр дамжуулалгүй, номиналь данс ашиглан өөрийн харилцагчдийн тооцоог бие даан гүйцэтгэх боломж бүрдэж байна. “Бумбат-Алтай ҮЦК” ХХК нь бирж дээр хамгийн анх олон нийтэд нээлттэй хувьцаагаа санал болгосон “Анд-Энерги” ХК-ийн андеррайтераар ажилласан, 120,000 гаруй харилцагчидтай, арвин туршлагатай, шилдэг үнэт цаасны компаниудын нэг юм.