2014 оны төсвийг долоо хоногийн дараа хэлэлцэнэ

images (1)УИХ-ын чуулган болон байнгын хороодоор энэ долоо хоногт 2014 оны Төсвийн төслийг хэлэлцэхгүй юм байна. Тодруулбал, УИХ дахь намын бүлгүүдэд тус бүр ажлын хэсэг гарсан бөгөөд эдгээр ажлын хэсгүүд 2014 оны Төсвийн талаар зөвшилцөж, ойлголцож, хасах, нэмэх асуудлаа хэлэлцэхээр болжээ. Намын бүлгүүдээс 2014 оны Төсөв үр ашгтай байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажлын хэсгүүд ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа  гэнэ.

Ажлын хэсэг 2014 оны төсөв анх удаа царцаж байгаагийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, өмнөх алдаа дутагдлаа засах, эрх зүйн орчныг шинэчлэхийг анхаарч ажиллах гэнэ.

эх сурвалж: ньюс.мн

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …