Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Хотын соёл” бүх нийтийн аяныг нийслэл даяар эхлүүлээд байгаа билээ. Тус аян нь арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал нэг жилийн хугацаанд үргэлжилэх юм.
Тэгвэл энэхүү аянд уран бүтээлчид нэгдэж буйгаа илэрхийлж, өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж, үнэнч үзэгчид, ард иргэддээ уриалгаа хүргүүллээ.
Тодруулбал МУСТА ,“X-Түц” продакшны жүжигчин З.Онон, Топ модель, мисс Х.Бадамгэрэл , “Freezone” хамтлагийн ахлагч, МУСТА Э.Энхтөр, МУГЖ, Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын бүжиг дэглээч Д.Энхгэрэл , МУСТА, Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын хөгжимчин Х.Бархүү , МУСТА, Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлч Б.Нарандэлгэр, Хошин урлагийн “Шинэ үе” продакшн, Хошин урлагийн “Мөрөөдлийн театр” продакшн , Хошин урлагийн “Маск” продакшн, Хошин урлагийн “Эмоци” продакшн , Боловсрол ТВ-ийн хөтлөгч Б.Болд, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Одзаяа, МУСТА, дуучин Б.Хонгор, МУСТА, ҮУИТ-ын бүжигчин М.Бямбаа , МУСТА, жүжигчин Н:Мөнхсоёл, МУСТА, Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ С.Өлзийхүү, МУГЖ Г.Золбоот, МУСТА, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, МУСТА, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, МУГЖ, Дуучин Ж.Алтанцэцэг, МУСТА, Хийл хөгжимчин Ч.Дэлгэрцэцэг, Монгол Улсын Филармонийн дуучин, МУСТА Д.Отгонжаргал, УДЭТ-ын жүжигчин, МУСТА Ц.Баясгалан , MҮОНТ-ийн сэтгүүлч, зохиолч, МУСГЗ Ш.Гүрбазар, МУГЖ, поп дива Б.Сарантуяа нарын уран бүтээлчид “Хот Соёлтой Бол Гоё-Хамтдаа өөрчилье” уриатай “Хотын соёл” бүх нийтийн аянд нэгдлээ.