Дэлхий дахинд ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ

 Өнгөрсөн онд ажилгүйчүүдийн тоо 188 саяд хүрсэн бол 2020 онд энэ тоо 2.5 саяар нэмэгдэнэ хэмээн Олон улсын Хөдөлмөрийн байгууллага таамаглаж байна. 

“Ажилгүйдлийн түвшин сүүлийн 9 жилийн хугацаанд ерөнхийдөө тогтвортой хэвээр байгаа хэдий ч эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь ажиллах хүчин тасралтгүй өсөж, ажилд орохыг хүссэн хүн бүрийг хүлээн авах шинэ ажлын байр хүрэлцэхгүй гэсэн үг юм” хэмээн илтгэлд дурджээ.

Хөдөлмөрийн зах зээлд ажлын байрны эрэлт бага байгаа учир маш олон ажилтнуудад бүтэн цагаар ажиллах боломж байхгүй байгаад Олон улсын хөдөлмөрийн байгууллага санаа зовниж байна. “Ажилгүйчүүдийн тоо 188 сая байгаагийн зэрэгцээ 165 сая хүн ажилтай байгаа хэдий ч илүү цагаар цалинтай ажиллахыг хүсэж байна” хэмээн илтгэлд дурдсан байна. 

Түүнчлэн ажил хөдөлмөр эрхэлдэг 630 сая хүн буюу таван хүн тутмын нэг нь өдөрт 3.2 ам.доллар олдог бөгөөд ядуу ангилалд багтаж байна. 

http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …