Төрийн байгуулалтын байнгын хороо ИТХ-ын сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тогтоолын төслийг хэлэлцэнэ

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэхээр УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдана.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 10:00 цагт хуралдаж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Төсвийн байнгын хороо 11:00 цагт хуралдаж, НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Төрийн аудитын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсох юм.

Үдээс хойш буюу 14.00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдана. Байнгын хороо Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

http://credit-n.ru/kredity-online-blog-single.html http://credit-n.ru

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …