Аравдугаар сарын 15-нд Орон нутгийн сонгууль болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг баталлаа. 

Тогтоолд, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд товлон зарлаж, санал авах өдрийг 10 дугаар сарын 15-нд байхаар тусгажээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тогтоолыг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжжээ. 

Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул санал хураав. Тогтоолын төслийг гишүүдийн олонх тогтоолыг батлахыг дэмжлээ.

http://credit-n.ru/offers-zaim/migcredit-dengi-v-dolg.html http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж …