УИХ-ын чуулганаар ХЭҮК-ын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх асуудал хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар найман хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, ХЭҮК-ын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх асуудал багтжээ. Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Пүрэвдорж нарын өргөн мэдүүлсэн НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.

http://credit-n.ru/offers-zaim/bistrodengi-zaymi-online-nalichnymi.html http://credit-n.ru

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …