Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.22/ 08.00 цагт хуралдаж эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэх юм байна. Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хэд хэдэн санал нэгтгэж, боловсруулж хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Мөн Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Ашигт малтмалын талбайн солбицол батлах тухай, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар зэрэг олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл | Ч.ХҮРЭЛБААТАР |
2. | Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл | Ч.ХҮРЭЛБААТАР |
3. | Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл | Ц.НЯМДОРЖ |
4. | Журам батлах тухай | Ё.БААТАРБИЛЭГ |
5. | Ашигт малтмалын талбайн солбицол батлах тухай | Д.СУМЪЯАБАЗАР |
6. | Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай | Д.СУМЪЯАБАЗАР |
7. | Төсөвт байгууллагуудыг тооллууржуулах тухай | Ц.ДАВААСҮРЭН |
8. | Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай | Д.САРАНГЭРЭЛ |
9. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал:
Байгалийн түүхийн музейн талаарх шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийн талаар | ||
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар |