УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд өнөөдөр /2020-04-22/ шинэ гишүүн нэмэгдлээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчлсан намын гишүүнчлэлээ сэргээж, намын дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнээс намын батлахаа гардан авлаа.
Ингэснээр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд нэг гишүүн нэмэгдэн орж хуулийн дагуу намын бүлэгтэй болох боломжтой боллоо. Тэрбээр намын батлахаа авах үедээ ” Би 1994 онд элсээд 2011 оны нэгдүгээр сард гарсан байдаг. 2012 онд МАХН, Ардчилсан нам хамтарч Засгийн газар байгуулахад ард түмэн дүнгээ тавьсан. Эрх баригчдад ард түмэн 2016 оны сонгуулиар улс орны эдийн засгийг сайжруулах, Үндсэн хуулийг өөрчил, буруугаа бусдад тохохгүй, бурууг шийтгэж, зөвийг дэмж гэж дүнгээ тавьсан. Гэтэл өнөөдөр 14 Засаг дарга авлигад холбогдсон, зарим гишүүд нь шоронд орохоо хүлээж байна. Бусдад буруугаа чихэж, сөрөг хүчнийг хүчээр байхгүй болгосон байна. 2020 онд түүхэндээ анх удаа Ардчилсан намыг 39 гишүүнтэй болгох ёстой гэж би үзэж байна. Миний хувьд өнөөдөр сөрөг хүчнийг нэгтгэх, АН-ыг бүлэгтэй болгох, ард түмэн МАН-аас нийтээрээ хариуцлага нэхэе гэдэг утгаар АН-д орж байна” гэв.