Төрийн аудитын байгууллагад 2020 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор нийт 27 нам хандивын тайлан ирүүлсэн байна.
Сонгуулийн жилийн өмнөх жилийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс сонгуулийн жилийн гуравдугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд иргэн, хуулийн этгээдээс хандив авсан, эсэх тухай тайлангаа сонгуульд оролцох намууд Төрийн аудитын байгууллагад хүргүүлэх ёстой байдаг. Энэ дагуу тайлангаа ирүүлсэн намуудад Төрийн аудитын байгууллагын зүгээс дээрх хугацаанд хандив аваагүй тухай тайлагнасан 19 намын хандивын тайланг, хандив хүлээн авсан тухай тайлагнасан 8 намын хандивын тайланг хянан баталгаажуулж, холбогдох дүгнэлтийг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн өдрийн дотор хүргүүлээд байгаа ажээ.