Америкийн дуучин Пинк гурван настай хүү Жеймсийн хамт тусгаарлагдан коронавирусийн шинжилгээ өгчээ. Эхний шинжилгээ сөрөг гарсан ч дараагийн хариу эерэг гарсан байна.
Тэрбээр энэ тухайгаа нийгмийн сүлжээнд хоёр долоо хоногийн өмнө шинж тэмдэг илэрч байсан, тухайн үед халдвар авсан байж болзошгүй талаараа бичжээ.
Дуучин Пинк халдвар авсныхаа дараа бид үр хүүхэд, гэр бүл, өөрийн найз нөхдөө хамгаалах ёстой хэмээгээд коронавирустэй тэмцэх ажилд сая доллар хандивлан эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд талархал илэрхийлсэн байна.