Төмөр замын ажлыг 2014 онд багтааж бүрэн дуусгахыг үүрэгдэв

Долоо хоног бүрийн даваа гаригт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг”-аар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт танилцсан Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө.  Шинэ нисэх буудлын онгоц хөөрч буух зурвасын болон зорчигч үйлчилгээний барилга, нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхгийн барилгын ажил  төлөвлөгөөний дагуу явж байна гэлээ.

Тавантолгой-Гашуунсухайтын 225 километр төмөр замын далангийн ажил 60 хувьтай байна. 11 дүгээр сарын 15 хүртэл нийт далангийн 70 хувийг хийгээд ирэх хавар 4 дүгээр сараас ажил эхэлнэ гэж Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа танилцууллаа.  Хавар ажил эхлэхэд хүн хүч, техник хэрэгслээ нэмэгдүүлж, өөр гүйцэтгэгч нэмж оруулаад төмөр замын ажлыг 2014 онд багтааж бүрэн дуусгахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Дундговь аймгийн 163 км хатуу хучилттай автозамын ажил үндсэндээ дууссан байна. Тэмдэг тэмдэглэгээг хийж дуусгаад 11 дүгээр сарын 10-нд ашиглалтад өгөх боломжтой. Сайншанд-Замын Үүдийн авто замын хучилтын ажил 2 км дутуу байна. Мөн   11 дүгээр сарын 10-нд ашиглалтад өгнө гэлээ.

“Гудамж” төслийн хүрээнд нийт 33 уулзварын шинэчлэлийн ажлаас 18-ыг нь дуусгаад байна. Үлдсэн уулзваруудыг шинэчлэх ажил ирэх хавар 100 айлын уулзвараас эхэлнэ  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …