3000 хүүхэд агаарын спортоор хичээллэнэ

images (2)Боловсрол, шинжлэх ухааны яамны хэрэгжүүлж байгаа “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд 2015 оны “Нисэх загварын чөлөөт нислэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” Монгол улсад болно.Энэхүү тэмцээнийг угтан “Нисэх загвараар бага өсвөр насны хүүхэд, залуучуудын зохион бүтээх, техник сэтгэлгээг хөгжүүлэх төсөл”-ыг санаачлан 21 аймаг, есөн дүүргийн 3000 хүүхдэд “Flyer kids” анхан шатны сургалтыг явуулахаар шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл эл хөтөлбөрийн хүрээнд өчигдөр БШУ-ны сайд Л.Гантөмөр Сүхбаатар дүүргийн 58-р сургуульд явагдаж эхэлсэн нисэх загварын чөлөөт нислэгийн сургалттай  танилцжээ. Мөн тэрээр “Энэ бол хүүхдийн авьяасыг нээж, чадварыг нь хөгжүүлэх их хөдөлгөөн өрнөж байгаагийн нэгээхэн хэсэг нь” хэмээн тэдэнд амжилт хүсжээ.

Санал болгох мэдээ

CORPORATE TRAINING- Борлуулалтын ур чадварыг нэмэгдүүлэх сургалт энэ сарын 13-нд болно

Борлуулалтын ажилтан болон борлуулалтын менежерүүдэд зориулсан сургалтыг Corporate Training компаниас  тавдугаар сарын 13-ны Бямба гарагт …