Үндэсний аудитын газарт 208 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу ирүүлсэн бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авчээ.

            Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24:00 цаг хүртэл хүлээн авсан бөгөөд нийт 208 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байна.   

            Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.17. дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу хянаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 38.11-д заасан зохицуулалтын дагуу холбогдох дүгнэлт гаргана.

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дотор дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлнэ.

http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html http://credit-n.ru/offers-zaim/online-zaym-na-kartu-payps.html

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо

XVII жарны “Сүрээр дарагч” гал морин жилийн зуны адаг хөхөгчин хонь сарын 23-ны өлзий дэмбэрэлтэй өдөр …