Гашуунсухайт боомтын эрдсийн экспорт нэмэгдэж байгаа талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлэлж байна. Дөрөвдүгээр сарын 24-нд буюу өнгөрсөн баасан гарагт Гашуунсухайтын боомтоор 178 машин нүүрс, 96 машинаар зэсийн баяжмал экспортолжээ. Нүүрсний экспорт хэвийн үед 800-1000 орчим машин гардагтай харьцуулахад бага боловч экспорт дахин сэргэснээс хойш хамгийн өндөр дүнд тооцогдож байгаа аж.
Гадаад харилцааны сайд өнгөрсөн долоон хоногт БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдтай хамт гашуусухайт боомтод ажиллаж, БНХАУ-ын Баяннуур хотын удирдлага болон Хятадын талын Ганц Мод хилийн боомтын удирдлагатай цахим хурал хийсэн байна.
Он гарснаас хойш дөрөвдүгээр 23-н хүртэл Монгол Улс 3,8 сая тонн чулуу нүүрсийг экспортолсон байна. Харин БНХАУ, Австралиас импортолсон коксжих нүүрсний хэмжээ III сард хоёр дахин нэмэгдэж, Монголынх 65 дахин буурчээ.