Кэукенхоф… Энэ бол Нидерланд /Голланд/-даа төдийгүй Европод алдартай, дэлхийн хамгийн том, үзэсгэлэнтэй Алтанзул цэцэгийн хүрээлэн юм. Жил бүр сая сая жуулчид энэ цэцэрлэгт хүрээлэнг үзэхээр зорьж очдог.
Албан ёсны вэбсайтад мэдээлснээр Кэукенхоф цэцэрлэг нь 32 га (79 акр) талбайг хамардаг бөгөөд жилд 7 сая орчим цэцэг тарьдаг гэнэ. Хүрээлэн алтанзул цэцэгсээрээ алдартай ч гүрвэл, сараана, сарнай цэцэгсийг мөн ургуулдаг байна. Тус хүрээлэнд ургаж байгаа бүхнийг хослуулан, хэрхэн үзэсгэлэнтэй харагдаг вэ гэдгийг нарийн төлөвлөсний үндсэн дээр ургуулдаг гэнэ.
Уг цэцэрлэгт хүрээлэнг хаврын улиралд нээдэг. Гэхдээ энэ жил “онцгой” жил ажээ. Кэукенхоф 71 жилийн хугацаанд анх удаа хаалттай байгаа аж. Хаалттай байгаа хэдий ч цэцэрлэгчид ажлаа урьдын адил хийсээр.
Бид байгалийн үзэсгэлэнг бишрэн шүтэж, тансаг цэцэгсийг үзэхийн тулд байгальд ойр байдаг. Гэвч хүний хөлд үзэсглэн гоогоо алдаж буй дүр зургийг мөн давхар хардаг. Та доорх зургаас олны хөлд дарагдаагүй байгаль ямар үзэсгэлэнтэй болохыг харах болно.