Бээжингийн “Хориотой хот” ордон музей өдөрт 5000 аялагч хүлээн авах боломжтойгоор ажиллаж эхэлжээ

COVID-19-ийн халдварын дэгдэлтээс үүдэн БНХАУ 97 хоногийн турш зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоож, хорио цээрийн дэглэмтэй байлаа. Тэгвэл Бээжингийн “Хориотой хот” гэгддэг хааны ордон музейг өнгөрөгч баасан гариг буюу тавдугаар сарын 1-ээс эхлэн ажиллуулж, аялагчдыг хүлээн авч байна.

Хүмүүсийн урсгалыг хянахын тулд нэвтрэх тасалбарыг онлайнаар урьдчилсан байдлаар захиалсан 5000 аялагчийг нэг өдөрт хүлээн авах боломжтой. Мөн тус цогцолборын зөвхөн гадаа талбайг олон нийт нээлттэй үзэх боломжтой юм.

Аялагч, жуулчид ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн дурсгалт газар болох Хятад улсын эзэн хааны ордон руу орохоосоо өмнө биеийнхээ температурыг шалгаж, QR кодыг уншуулан ёстой ажээ.

Эх сурвалж: Chinadaily.com.cn

http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html

Санал болгох мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол …