“Тагнуулч аав” кино хулгайн бүтээл гэнэ

images (1)Нээлтээ хийгээд удаагүй байгаа хошин урлагийн жүжигчид хүүхдүүдийнхээ хамт тоглосон “Тагнуулч аав” хэмээх кино хулгайн бүтээл гэнэ.

Тодруулбал, хэдэн жилийн өмнөөс бүтээхээр төлөвлөж гол санааг нь олоод кино зохиолоо бичсэн хэмээн ярьж байсан МУГЖ Д.Хүрэлхүү кино зохиолоо зохиолч Д.Буянгийн 2007 онд хэвлүүлж байсан “Савж унатлаа инээ” хэмээх  номд багтсан “Эвлэрүүлдэг компани” өгүүллэгээр бүтээсэн байна.

Тиймээс зохиолч Д.Буян юуны учир өөрийнх нь зохиолоор кино хийж дэлгэцэнд гаргачихаад 100% өөрийнх нь оюуны өмч мэт аяглаж байгаа шалтгааныг Д.Хүрэлхүүтэй утсаар холбогдон асуухад “Тийм ээ. Шинэ үед байхдаа би энэ зохиолоор хийсэн номерын гол дүрд тоглож байсан. Миний тархины мухарт байсан юм. Эргээд хоёр хоногийн дараа холбогдоё” гэсэн байна. Улмаар хоёр хоногийн дараа холбогдоход Д.Хүрэлхүү “энэ киноны зохиолыг бичсэн зохиолчтой уулзуулна” гээд утсаа тасалсан аж.

Иймд зохиолч Д.Буян жүжигчин Хүрэлээг оюуны өмчийг нь хулгайлсан асуудлаар хуулийн байгууллагад хандахаар болсон гэнэ.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …