БНАСАУ-тай “хөдөө аж ахуй, соёл”-ын салбарт хамтран ажиллана

a576587b74fdf8a7bigМонгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНАСАУ-д хийж буй төрийн айлчлал энэ сарын 28-нд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, тэргүүн хатагтай Хажидсүрэнгийн Болормаа, дагалдан яваа албаны хүмүүсийг Пхеньян хотын “Сунан” олон улсын нисэх онгоцны буудалд БНАСАУ-ын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, албаны хүмүүс угтлаа. Угталтын үеэр хүндэт харуул жагсч Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэв.

Үүний дараа Мансүдэгийн Ардын Их Хурлын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНАСАУ-ын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний дараа Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов. Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай БНАСАУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Ри Жон Нам, Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар, Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай БНАСАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт БНАСАУ-ын Гадаадтай соёлоор харилцах хорооны дарга Ким Дун Сук, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд нар, Зам тээврийн салбарт хамтран ажиллах тухай БНАСАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай протоколд БНАСАУ-ын Газар, далай, тээврийн яамны дэд сайд Пак Ил Ён, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд нар, БНАСАУ-ын Программ хангамжийн ерөнхий газар, Монгол Улсын мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын хооронд 2013-2015 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөнд Программ хангамжийн ерөнхий газрыг төлөөлж тус газрын орлогч дарга Зун Цун Цан, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд нар тус тус гарын үсэг зурлаа.
Мөн өдрийн орой Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаа, албаны бусад хүмүүс, хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчид болон Монголын бизнесийн төлөөлөгчид Дунпёняны театрт БНАСАУ-ын жүжигчдийн хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхлоо.
 Айлчлал үргэлжилж байна.
Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …